/ Ачаа тээвэрлэх дүрэм


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


2008-05-27 өдөр Зам тээвэр, аялал жуучлалын сайдын 88 тоот тушаал

   

Энэхүү дүрмийн зорилго нь Төмөр замын тээврийн тухай Монгол улсын хууль, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр /ОАХХ/, холбогдох бусад хууль тогтоомжинд нийцүүлэн төмөр замаар ачаа тээвэрлэхтэй холбоотой суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.

Энэхүү дүрмийг төмөр замаар ачаа тээвэрлэгч, суурь бүтэц эзэмшигч, илгээгч, хүлээн авагч болон тээвэр зуучийн байгууллагууд /цаашид тээвэрлүүлэгч гэх/ дагаж мөрдөнө.

  • Нэг. Ачааны захиалга хүлээн авах, зөвшилцөх
    • 1.1. Ачааны захиалга хүлээн авах
      • 1.1.1 Тээвэрлүүлэгч төмөр замаар ачаа тээвэрлүүлэх захиалгыг ачаа илгээх өртөөнд бүртгүүлж, тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад ирүүлнэ.
      • 1.1.2 Ачаа тээвэрлүүлэх захиалгад дараахь өгөгдлийг тусгана. Илгээх, хүрэх өртөө, салбар замын нэр, код Ачааны нэр, уялдуулсан код Илгээлтийн төрөл Вагон, чингэлгийн эзэмшигч байгууллагын нэр Ачааны жин, тоо хэмжээ, сав, баглаа, боодлын төрөл Илгээгч, хүлээн авагч, түүний хаяг Харилцааны төрөл (төмөр замын шууд харилцаа, холимог харилцаа гэх мэт)
      • 1.1.3 Олон улсын шууд болон шууд бус харилцаанд тээвэрлэгдэх ачааны захиалгыг хилийн дамжих өртөөдөөр тус тусад нь ялгаж өгнө.
      • 1.1.4 Чингэлгээр тээвэрлэх ачааны захиалгыг чингэлгийн төрөл тус бүрээр өгнө. (их, дунд даац)
      • 1.1.5 Ачаа тээвэрлэх захиалгыг өгөхдөө вагон, чингэлэг, жижиг илгээлт, өөрийн гол дээр тээвэрлүүлэх гэж ялгаж ирүүлнэ.
    • 1.2. Захиалгыг тээвэрлэгч хүлээн авах, зөвшилцөх
      • 1.2.1 Илгээгч ачаа тээвэрлүүлэх захиалгыг орон нутгийн харилцаанд тээвэрлэх сар эхлэхээс 10 хоногийн өмнө, олон улсын харилцаанд 15 хоногийн өмнө тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад ирүүлнэ.
      • 1.2.2 Захиалга өгсөн огноог тээвэрлэгч хүлээн авсан өдрөөр тогтоох бөгөөд тээвэрлэгч нь өгсөн захиалгын хуудсанд бүртгэлийн дугаарыг бичнэ.
      • 1.2.3 Ачаа тээвэрлүүлэх захиалгын хуудсанд хүчинтэй хугацааг заана.
      • 1.2.4 Ачаа тээвэрлүүлэх захиалгыг тээвэрлэгчид албан бичгээр биечлэн эсвэл шуудангаар ирүүлнэ. Талууд урьдчилан тохиролцсон тохиолдолд бусад хэлбэр (факс, цахим хэлбэр зэрэг)-ээр захиалгыг ирүүлж болно.
      • 1.2.5 Ачаа тээвэрлүүлэх захиалгыг цахим хэлбэрээр ирүүлэх бол талууд цахим хэлбэрээр бичиг баримт солилцох гэрээ байгуулж, цахим – тоон гарын үсэгтэй байна. Талууд тохиролцсоноор тээвэрлэгч ачаа илгээгчийг захиалгын маягтаар хангана.
      • 1.2.6 Ирүүлсэн захиалга нь 3 хувь байх бөгөөд хувь бүр дээр ачаа илгээгч гарын үсэг зурж, тэмдэг тавьж баталгаажуулсан байна. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, ачаа илгээгчид тус бүр нэг хувь захиалга очно.
      • 1.2.7 Цахим хэлбэрээр ирүүлсэн захиалгыг 3 хувь хэвлэж, гарын үсэг зуруулан тэмдэг дарж баталгаажуулна.
      • 1.2.8 Ачаа илгээгч нь дайвар үйлчлүүлэгч байвал салбар зам эзэмшигчтэй тохиролцсоны дараа захиалгын хуудсанд "Зөвшилцсөн" гэсэн тэмдэглэл хийлгэсэн байна.
      • 1.2.9 Захиалгад заагдсан мэдээллийн үнэн зөв эсэхийн хариуцлагыг ачаа илгээгч хариуцна. Захиалга нь компьютерээр бичигдсэн байх ба ямар нэгэн засваргүй, товчлохгүй, тодорхой бичигдсэн байна.
      • 1.2.10 Энэ дүрмийн шаардлага хангаагүй захиалгын хуудсыг тээвэрлэгч нь ачаа илгээгчид буцаана.
      • 1.2.11 Тээвэрлэгч нь ирсэн захиалгыг нэг хоногийн дотор судлан тээвэрлэлтийг гүйцэтгэх боломжтой гэж үзвэл захиалгын хуудасны "тээвэрлэгчтэй зөвшилцсөн" мөрөнд "зөвшөөрөв", "хэсэгчлэн зөвшөөрөв" гэсэн тэмдэглэгээг хийж, тээвэрлэгчийн эрх бүхий ажилтны гарын үсэг зурна. Хэсэгчлэн зөвшөөрөх гэдэг нь тээвэрлэгч өгсөн захиалгын тээвэрлэгдэх ачааны хэмжээг төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний төрөл, чиглэл зэргийн боломжийг үндэслэн өөрчлөхийг хэлнэ.
      • 1.2.12 Зөвшөөрсөн болон хэсэгчлэн зөвшөөрсөн захиалгыг суурь бүтэц эзэмшигчид зөвшилцөхөөр явуулна.
      • 1.2.13 Тээвэрлэгч нь дараахь тохиолдолд ачаа тээвэрлүүлэх захиалгыг зөвшилцөхөөс татгалзах эрхтэй. Ачаа тээвэрлэх чиглэлд ачаа ачихыг хязгаарласан, зогсоосон Суурь бүтэц эзэмшигч захиалгыг зөвшилцөхөөс татгалзсан Тээвэрлэлтийг гүйцэтгэх техник технологийн бодит боломжгүй Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэлээр Татгалзсан тохиолдолд захиалгын хуудсыг "захиалгыг зөвшөөрсөн огноо гэсэн мөрөнд "татгалзсан" гэсэн тэмдэглэл хийж, татгалзсан шалтгааныг зааж ачаа илгээгчид буцаана.
    • 1.3. Захиалгыг суурь бүтэц эзэмшигч хүлээн авах, зөвшилцөх
      • 1.3.1 Суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгчээс ирүүлсэн ачаа тээвэрлүүлэх захиалгыг орон нутгаар тээвэрлэх бол 2 хоног, олон улсын төмөр замын шууд болон шууд бус, холимог харилцаанд тээвэрлэх бол 10 хоногийн дотор зөвшилцөн, захиалгыг зөвшилцсөн үр дүнгийн талаар тэмдэглэл хийж буцаана.
      • 1.3.2 Суурь бүтэц эзэмшигч нь ачаа тээвэрлүүлэх захиалгын өгөгдлийг бусад суурь бүтэц эзэмшигч, бусад төрлийн тээврийн байгууллага, гадаад орны төмөр замтай зөвшилцөнө.
      • 1.3.3 Суурь бүтэц эзэмшигч нь захиалгыг авч үзсэн үр дүнг захиалгын хуудасны зөвшилцсөн тусгай хүснэгтэнд "зөвшөөрөв", "хэсэгчлэн зөвшөөрөв", "татгалзав" гэсэн тэмдэглэл хийж огноог, суурь бүтэц эзэмшигчийн эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж тамга дарна.
      • 1.3.4 Суурь бүтэц эзэмшигч нь дараахь тохиолдолд тээвэрлэгчээс ирүүлсэн захиалгыг зөвшилцөхөөс татгалзах эрхтэй. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийн хооронд гэрээгүй Холимог тээвэр гүйцэтгэх тээврийн байгууллага тээвэрлэлтийн захиалгыг зөвшилцөхөөс татгалзсан Гадаад орны төмөр зам захиалгыг зөвшилцөхөөс татгалзсан Бусад суурь бүтэц эзэмшигч захиалгыг зөвшилцөхөөс татгалзсан Ачаа тээвэрлэх чиглэлд (замнал) ачаа ачихыг хориглосон, хязгаарласан Тээвэрлэлтийг гүйцэтгэх техник технологийн бодит боломжгүй Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл
      • 1.3.5 Тээвэрлэгч нь ачаа тээвэрлүүлэх захиалгын хуудсыг суурь бүтэц эзэмшигчээс хүлээж авсны дараа захиалгын хуудасны "Захиалгыг зөвшилцсөн огноо, мөрөнд "зөвшөөрөв", "хэсэгчлэн зөвшөөрөв", "татгалзав" гэсэн тэмдэглэл хийж он, сар, өдрийг зааж тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан гарын үсгээ зурж огноог бичнэ.
      • 1.3.6 Тэмдэглэл хийгдсэн ачаа тээвэрлүүлэх захиалгын хуудсыг ачаа илгээгчид ачилт эхлэхээс 3 хоногийн өмнө ирүүлнэ. Тээвэрлэлтийг татгалзсан болон хэсэгчлэн зөвшөөрсөн тохиолдолд ачаа илгээгчид шалтгааныг зааж явуулна.
      • 1.3.7 Хэсэгчлэн зөвшөөрсөн ачаа тээвэрлүүлэх захиалгыг ачаа илгээгч зөвшөөрөхгүй бол тээвэрлэлт эхлэхээс 2 хоногийн өмнө энэ тухайгаа тээвэрлэгчид, тээвэрлэгч нь суурь бүтэц эзэмшигчид мэдэгдэнэ. Энэ тохиолдолд тооцооны хуудас бүрдүүлэхгүй бөгөөд ачаа тээвэрлүүлэх захиалга биелүүлээгүй торгуулийг ачаа илгээгч, тээвэрлэгчээс нэхэмжлэхгүй. Хэсэгчлэн зөвшөөрсөн захиалгыг татгалзсан хариу ачаа илгээгчээс ирүүлээгүй бол тээвэрлэгч захиалгыг биелүүлж эхэлнэ.
    • 1.4 Бусад заалт
      • 1.4.1 Ачаа илгээгч нь тээвэрлэгчид зөвшилцсөн ачаа тээвэрлүүлэх захиалгад өөрчлөлт оруулах талаар бичгээр хандаж болох ба үүнд суурь бүтэц эзэмшигчтэй зөвшилцсөнөөр ачаа хүрэх өртөөдөөр нь өөрчлөн хуваарилах, илгээх өртөөг өөрчилж болно. Хаяг сольсны хураамжийг ачаа илгээгч тээвэрлэгчид төлнө.
      • 1.4.2 Тээвэрлэгч хүлээн авсан захиалгын нөхцөлийг тооцооны хуудсанд журмын дагуу бичнэ.
      • 1.4.3 Тээвэрлэгч нь ачаа тээвэрлүүлэх захиалгад заасан төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний төрлийг төмөр замд ачаа тээвэрлэх дүрэмд заагдсан бусад төрлийн хөдлөх бүрэлдэхүүнээр сольж өгөх эрхтэй бөгөөд энэ тухайгаа ачаа илгээгчид вагон ачилтанд тавьж өгөхөөс өмнө мэдэгдэнэ.
      • 1.4.4 Олон улсын төмөр замын шууд болон шууд бус харилцаанд мөн далайн боомтоор тээвэрлэгдэх ачааны хөдлөх бүрэлдэхүүнийг сольж өгөх бол суурь бүтэц эзэмшигчтэй зөвшилцөнө.
      • 1.4.5 Гэрийн ахуйн хэрэгцээний, болон бусад арилжааны бус шинжтэй ачааны захиалгыг тээвэрлэлт эхлэхээс 3 хоногийн өмнө тээвэрлэгчид өгч болно.
      • 1.4.5 Гэрийн ахуйн хэрэгцээний, болон бусад арилжааны бус шинжтэй ачааны захиалгыг тээвэрлэлт эхлэхээс 3 хоногийн өмнө тээвэрлэгчид өгч болно.
      • 1.4.6 Цэргийн ачаа тээвэрлүүлэх захиалгыг цэргийн тээвэрлэлтийн журмын дагуу хүлээн авна.
      • 1.4.6 Цэргийн ачаа тээвэрлүүлэх захиалгыг цэргийн тээвэрлэлтийн журмын дагуу хүлээн авна.
    • Зургаа. Төмөр замын тээвэр задгай хөдлөх бүрэлдэхүүн дээр ачаа тээвэрлэх

      • 6.1 Задгай хөдлөх бүрэлдэхүүн /хагас, тавцан вагон/ дээр ачих ачаа нь тээвэрлэгчийн зөвшөөрч батлагдсан ачаа байна.
      • 6.2 Задгай хөдлөх бүрэлдэхүүн дээр ачих ачааны жагсаалтыг тээвэрлэгч гаргана.
      • 6.3 Тээвэрлэх нөхцөл
  • Хоёр. Ачаанд тооцооны хуудас бичих дүгнэх
  • Гурав. Ачаа тээвэрлэлтэнд хүлээн авах