/ ОУ-ын ТЗ-ын ачаа харилцааны хэлэлцээр


ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА


1951-11-01 өдөр Оролцогч төмөр замууд

   

  • I БҮЛЭГ
    • 1 дүгээр зүйл Хэлэлцээрийн зүйл
      • 2. Олон улсын төмөр замын шууд харилцаанд дараах эрх бүхий төмөр замуудаар ачаа тээвэрлэлтийг зохицуулдаг. Азербайджан улс Албани улс Афганистан улс Беларусь улс Болгар улс Унгар улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс Гүрж улс Иран улс Казахстан улс Бүгд Найрамдах Хятад Ард улс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улс Киргиз улс Латви улс Литва улс Молдов улс Монгол улс Польш улс Оросын Холбооны улс Словак улс Таджикстан улс Туркменистан улс Узбекстан улс Украин улс Эстон улс
    • 2 дугаар зүйл Нэр, томъёо
      • Энэхүү хэлэлцээрт хэрэглэгдэх нэр томъёоны тайлбар
            Авто тээврийн хэрэгсэл (АТС) - ачаатай автомашин, автоцуваа, чиргүүл мөн төмөр замаар ачаа тээвэрлэх зорилгоор ашигласан хоосон автомашин, авто цуваа, чиргүүл,
            Тарифын валют - тарифын хэмжээг илэрхийлсэн мөнгөний нэгж,
            Вагон эзэмшигч - тухайн улмын хууль тогтоомж, өмчлөх эрх болон бусад эрх зүйн үндэслэлийн дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгдсэн вагоны эзэн этгээд,
            Ачаа - бараа, тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгсэл болох вагон, тээврийн гэрээ хийгдэж, тээвэрт хүлээн авсан бусад зүйл,
            Гэрээт тээвэрлэгч - энэхүү Хэлэлцээрээр зохицуулагдсан тээврийн гэрээг илгээгч талтай байгуулсан тээвэрлэгч, Төмөр зам - нэг улсын нутаг дэвсгэрт байрлах төмөр замын суурь бүтэц,
            Холимог тээврийн нэгж (ИТЕ) - тээврийн хэрэгслийг солих үед ачааг шилжүүлэн ачихгүйгээр хоёр буюу түүнээс олон төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэхэд зориулагдсан чингэлэг, автомашины авагддаг тэвш, хагас чиргүүл,
            Төмөр замын суурь бүтэц - тээвэрлэгч тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэх нөхцлийг хангахад чиглэгдсэн хийлийн хэрэгцээний төмөр зам, төмөр замын өртөө болон бусад хийц, бүтэц, байгууламж бүхий техникийн цогцолбор,
            Торгууль (алданги) - тээврийн гэрээнээс үүдэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тээвэрт оролцогчдын нэг нь нөгөөгөө зайлшгүй төлөх төлбөрийн хатуу мөнгөн дүн эсвэл нийт хариуцлагаас хувиар илэрхийлж тооцсон мөнгөн дүн,
            Илгээгч - нэг явуулах өртөөний нэг илгээгчээс, нэг хүрэх өртөөний нэг хүлээн авагчийн хаягаар нэг падаанаар тээвэрлэлтэнд хүлээн авсан ачаа,
            Ачаа тээвэрлэх - төмөр замын олон улсын шууд харилцаа ба төмөр зам-гатлага тээврийн олон улсын шууд харилцаанд ачаа тээвэрлэх,
            Олон улсын төмөр замын шууд харилцаанд ачаа тээвэрлэх - ачааг бүх замналын туршид нэгдсэн бичиг баримтаар (падаанаар) хоёр буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрт төмөр замаар тээвэрлэх,
            Олон улсын төмөр зам-гатлага тээврийн шууд харилцаанд ачаа тээвэрлэх - олон улсын төмөр замын шууд харилцаанд усан тээврийн оролцоотойгоор илгээх өртөөнөөс хүрэх өртөө хүртэл вагоноор эсвэл өөрийн гол дээр ачааг тээвэрлэх,
            Тээврийн хэрэгсэл - тээвэрлэж буй ачааны бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор ачааг бэхлэх, байрлуулах зориулалт бүхий хэрэгслэлүүд,
            Тээвэрлэгч - гэрээт тээвэрлэгч ба дараагийн тээвэрлэгчид, мөн олон улсын төмөр замын-гатлагат тээврийн харилцаа, усан замын хэгсээр ачааг тээвэрлэж буй тээвэрлэгчид Ломбо - вагон,
            ИТЕ болон АТС -ийн бүтцийн бүрэлдэхүүн хэсгийн зориулалтын хийцийг ашиглан битүүмжилсэн нь ачаанд хүргээгүйг нотлох хяналтын хэрэгсэл, Түүнчлэн түгжих ломбодох төхөөрөмжийг ломбонд тооцно.
            (ЗПУ) Дараагийн тээвэрлэгч - тээвэрлэлтийг үргэлжлүүлэхээр гэрээт болон дараагийн тээвэрлэгчдээс ачааг хүлээн авч байгаа тээврийн гэрээнд (гэрээт тээвэрлэгчтэй байгуулсан) орлоцож буй тээвэрлэгч,
            Хүлээн авагч - падаанд хүлээн авагчаар заагдсан этгээд,
            Тээврийн хөлс - тээврийн гэрээ байгуулснаас эхлэн ачааг хүлээн авагчид олгох хүртэл хугацаанд гарсан тээврийн зардал, хүргэгчийн болон автоцувааны жолоочийн зардал, нэмэгдэл хураамж ба бусад төлбөр, түүнчлэн ачааг шилжүүлэн ачих болон тэргэнцэр солихтой холбоотой төлбөрүүд,
            Тариф - үнэлгээний систем, тээврийн хөлсийг тооцох дүрмээр тодорхойлогдох тээврийн хөлсний хэмжээ,
            Суурь бүтэц эзэмшигч - тээвэрлэгч нарт суурь бүтэц ашиглуулах үйлчилгээ үзүүлэгч этгээд Тээвэрт оролцогч - илгээгч, тээвэрлэгч, хүлээн авагч
    • 3 дугаар зүйл Хэлэлцээрийг хэрэглэх
      • 1. Энэхүү Хэлэлцээр нь олон улсын төмөр замын шууд харилцаа болон олон улсын төмөр зам-гатлага тээврийн шууд харилцаанд дахь ачаа тээврийн гэрээний хууль эрх зүйн нэгдсэн хэм хэмжээг тогтооно.

        2. Олон улсын төмөр замын шууд харилцаан дахь ачаа тээвэрлэлт нь энэхүү гэрээнд оролцогч улсын хууль тогтоомжийн дагуу ачааны ажиллагаанд нээлттэй өртөөд хооронд яваглана. Харин олон улсын төмр зам-гатлага тээврийн шууд харилцаанд энэ тээврлэлтийг хийхээр зарлагдсан усан замын хэсэглэл бүхий талууд гүйцэтгэнэ.

        3. Хэрвээ талууд төмөр замаар тээвэрлэх гэрээний эрх зүйн хэм хэмжээг тогтоосон олон улсын бусад хэлэлцээрт нэгэн зэрэг оролцдог бол төмөр замуудын өртөөд хооронд хийгдэх тээвэр нь тэрхүү хэлэлцээрээр зохицуулагдана.

    • 8 дугаар зүйл Ачаа тээвэрлэх дүрэм
      • 1. Энэхүү Хэлэлцээрийг хэрэглэх журам болон зарим ачааны тээвэрлэлтийн тусгай нөхцлийг Ачаа тээвэрлэх дүрмээр тогтооно. Тээвэрт оролцогч илгээгч, хүлээн авагч, тээвэрлэгчйин хооронд байгуулсан гэрээгээр ачааг тээвэрлэх онцгой нөхцлийг тогтоож болно. Энэ онцгой нөхцөл нь ачаа тээвэрлэх дүрэмд тусгагдсан нөхцлөөс давуу эрх эдлэнэ.
  • II БҮЛЭГ
    • 14 дүгээр зүйл Тээврийн гэрээ
      • 1. Тээвэрлэгч нь тээврийн гэрээний дагуу илгээгчийн тээврийн хөлсийг нь төлж тээвэрт хүлээлгэн өгсөн ачааг, илгээгч ба гэрээт тээвэрлэгчийн зөвшилцсөн замналын дагуу хүрэх өртөөнд хүргэж, хүлээн авагчид олгох үүрэгтэй.
        2. Дараах тохиолдолд тээвэрлэгч энэхүү Хэлэлцээрийн нөхцлөөр ачааг тээвэрлэнэ.
        Үүнд: - тээвэрлэгч эсвэл илгээгч тээвэрлэлтэнд зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгслээр хангах, - илгээгч энэхүү Хэлэлцээрийн нөхцлийг биелүүлэх, - тээвэрлэлтийн явцад тохиолдох саад тогтгор нь тээвэрлэгчээс үл хамаарсан ба тээвэрлэгч түүнийг арилгах боломжгүй нөхцөл байдал нь тээвэрлэлтийг үргэлжлүүлэхэд саад болохгүй байх, - ачааг тээвэрлэх замналыг тээвэрлэгчид зөвшилцсөн байх,
        3. Тээврийн гэрээ нь падаанаар баталгаажна.
        4. Падаанд буруу болон дутуу мэдээлэл оруулсан, тээвэрлэгч падааныг үрэгдүүлсэн нь тээврийн гэрээ болон түүний гүйцэтгэлд нөлөөлөхгүй.
        5. Тээвэрлэлтэнд оролцож буй дараагийн тээвэрлэгчид ачааг падааны хамт тээвэрт хүлээж авахдаа тээврийн гэрээнд оролцогч болох ба гэрээнд заагдсаны дагуу хариуцлага хүлээнэ.
        6. Тээвэрт ашиглах вагоныг тээвэрлэгч эсвэл илгээгч олгоно. Тээвэрт ашиглах вагон нь олон улсын харилцаанд зөвшөөрөгдсөн байна.
    • 15 дугаар зүйл Падаан
      • 1. Падаан нь дараах мэдээллүүдийг агуулсан байна. Үүнд: - илгээгчйин нэр ба түүний шуудангийн хаяг, - хүлээн авагчийн нэр ба түүний шуудангийн хаяг, - гэрээт тээвэрлэгчийн нэр, - төмөр замын нэр ба явуулах өртөө, - төмөр замын нэр ба хүрэх өртөө, - дамжин өнгөрөх хилийн өртөөдийн нэр, - ачааны нэр ба код, - илгээлтийн дугаар, - баглаа боодлын төрөл, - ачааны байрны тоо, - ачааны жин, - вагон (чингэлэг) дугаар, ачааг тээвэрлэх вагон олголтыг хэн хийсэн, - илгээгчийн падаанд хавсаргасан бичиг баримтын жагсаалт, - тээврийн хөлс төлөлтийн тухай, - ломбоы тоо, тэмдэг, тэмдэглэгээ, - ачааны жинг тодорхойлсон арга, - тээврийн гэрээ байгуулсан огноо 2. Падаанд шаардлагатай тохиолдолд дараах мэдээллийг оруулна. - дараагийн тээвэрлэгчдийн нэр, - ачаатай холбоотой илгээгчийн мэдэгдэл, - усан боомтын дэргэдэх төмөр замын өртөө ба усан тээвэрт шилжүүлэх боомтын нэр, - ачаа тээвэрлэх дүрэмд заасан бусад мэдээлэл 3. Падааныг Орос, Хятад улсын аль нэг хэл дээр хэвлэх ба бөглөнө. Падааны маягт түүнчлэн падааны бүх хүснэгт эсвэл тодорхой хэсэг хүснэгтүүдийг өөр хэл дээр орчуулсан байж болно. 4. Падааныг цахимаар үйлдэж болно.
    • 16 дугаар зүйл Падаанд заасан мэдээлэлд хүлээх хариуцлага
      • 1. Илгээгч падаанд заасан мэдээлэл ба өгөгдлүүдийг үнэн зөвийг хариуцна. Илгээгч падааны мэдээллийг буруу, дутуу оруулсан, тухайн мэдэгдлийг андуурч буруу хүснэгтэнд бичсэнээс гарах бүх хариуцлагыг хүлээнэ. 2. Тээврийн гэрээ байгуулахаас өмнө падаан дахь мэдээлэл алдаатай, буруу бичигдсэнийг тээвэрлэгч илрүүлсэн тохиолдолд падааныг шинээр үйлдэнэ. 3. Хэрвээ тээвэрлэгч тээврийн гэрээ байгуулсаны дараа падаан дахь мэдээлэл ба өгөгдлоийг буруу, алдаатай бичсэнийг илрүүлсэн бол илгээгч тээвэрлэгчид торгууль төлнө. 1. тээвэрлэлт хийгдэх нутаг дэвсгэрүүдийн аль нэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйлийг ачааны бүрэлдэхүүнд хүлээн авсан, 2. тээвэрлэлтийн нөхцөл хангаагүй аюултиай ачааг тээвэрт хүлээн авсан, 3. ачилтын үед илгээгч вагон, чингэлгийн даацаас хэтрүүлж ачсан, 4. тээврийн хөлсний хэмжээг багасгасан, 5. хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн 3-ын 1,2,4,5-д заасны дагуу тээврийн хөлсийг 5 дахин ихэсгэсэн хэмжээгээр торгууль 3-ын 3-т заасны дагуу ачааны илүүдэл жинд оногдох тээврийн хөлсийг 5 дахин ихэсгэсн хэмжээгээр торгууль төлнө.
    • 18 дугаар зүйл Ачааны сав, баглаа боодол, тэмдэглэгээ
      • 1. Тээвэрлэлтийн үед ачаа алдагдах, гэмтэх, чанар нь муудахаас сэргийлж баглаа боодол шаардсан, бусад ачаа болон тээврийн хэрэгслийг бохирдуулах, түүнчлэн орчи тойрон, хүн амьтаны эрүүл мэндэд хор учруулах, төмөр замын суурь бүтцэд нөлөөлөхөөс сэргийлсэн, шаардлага хангасан сав, баглаа боодолтой ачааг тээвэрт хүлээлгэж өгнө. 2. Илгээгч ачааны байран дахь болон ачаан дээрх тэмдэглэгээ, наалт буюу шошго түүнчлэн вагон, ИТЕ болон АТС дээрх наалтны үнэн зөвийг хариуцах үүрэгтэй. 3. Хэрэв тээвэрт хүлээлгэн өгч байгаа ачааны баглаа боодолд гадна үзлэг хийх үед ачааг шилжүүлэн ачих болмжгүй, ачаа алдагдах, дутах, ачаа болон тээврийн хэрэгслийг гэмтээхээр зөрчлүүд илэрвэл тээвэрлэгч ачааг тээвэрт хүлээж авахаас татгалзах эсвэл гэрээний онцгой нөхцөлтэйгээр тээвэрт хүлээж авна. 4. Илгээгч ачааны сав, баглаа боодлын шаардлага хангаагүй, баглаа боодолгүй байх түүнчлэн тэмдэглэгээ, наалт буюу шошгыг буруу хийснээс гарах хариуцлагыг хүлээх ба үүнээс тээвэрлэгчид учирсан хохирлыг барагдуулна.
    • 19 дүгээр зүйл Ачаа ачих ба ачааны жинг тодорхойлох
      • 1. Ачилтыг техникийн гэмтэлгүй, тухайн ачаанд тохирсон, цэвэр вагонд гүйцэтгэнэ. 2. Ачааг тээвэрлэгч эсвэл илгээгчийн хэн нь вагонд ачихыг илгээх улсын хууль тогтоомжоор тодорхойлно. 3. Ачилтыг хийсэн этгээд тухайн ачаанд вагон нь тохирсон, вагон, ИТЕ болон АТС-д ачаа ачиж, бэхлэх техникийн шаардлагыг хангасан эсэх түүнчлэн ачилтыг хангалтгүй гүйцэтгэсэнтэй холбоотой бүх хариуцлагыг хүлээнэ. 4. Хэрвээ падаанд ачилтыг гүйцэтгэсэн талаар мэдээлэл байхгүй бол ачилтыг илгээгч гүйцэтгэсэнд тооцно. 5. Ачааны жинг Ачаа тээвэрлэх дүрмийн дагуу тодорхойлно.
    • 20 дугаар зүйл Ломбодох
    • 22 дугаар зүйл Захиргааны дүрэм журмын хэрэгжилт
      • 1. Илгээгч бүх замын туршид гаалийн болон захиргааны бусад дүрэм журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах дагалдах бичиг баримтыг падаанд хавсаргана. Энэ бичиг баримтууд нь зөвхөн падаанд заагдсан ачаанд хамаарна. Хэрэв илгээгч захиргааны дүрэм журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах бичиг баримтыг падаанд хавсаргаагүй, харин захиргааны хяналтын байгууллагад илгээсэн бол энэ тухай падаанд тэмдэглэл хийнэ. 2. Илгээгчийн падаанд хавсаргасан дагалдах бичиг баримтны үнэн зөв, бүрэн гүйцэд эсэхийг тээвэрлэгч шалгах үүрэгтэй. 3. Дагалдах бичиг баримт огт байхгүй, бүрэн бус эсвэл буруу байснаас гарах хариуцлагыг илгээгч тээвэрлэгчийн өмнө хүлээнэ. 4. Илгээгчээс хавсаргасан дагалдах бичиг баримт нь падаанд заагдсан байх ёстой. 5. Илгээгч шаардлагатай дагалдах бичиг баримтыг ирүүлээгүй буюу падаанд заасан бичиг баримтууд нь дутуу эсвэл буруугаас болж ачааны тээвэрлэлт ба олголт саатсан тохиолдолд үүнтэй холбогдон гарсан нэмэлт тээврийн хөлс, зардал мөн тухайн улсын хууль тогтоомжид заагдсан торгуулийг энэхүү Хэлэлцээрт заасны дагуу тээвэрлэгчид төлнө. 6. Хил, гааль, ариун цэвэр, мал эмнэлэг, хорио цээрийн болон бусад төрлийн хяналт, шалгалт хийх зорилгоор вагон, ИТЕ болон АТС -ийг задлахад тээвэрлэгч нээсэн тухай акт үйлдэнэ. 7. Хил, гааль, ариун цэвэр, мал эмнэлэг, хорио цээрийн болон бусад төрлийн хяналт, шалгалт хийсний дараа тавьсан гаалийн байгууллага болон тээвэрлэгчийн ломбыг анхны тавьсан ломботой адилтган үзнэ.
    • 25 дугаар зүйл Тээврийн гэрээ өөрчлөх
      • 1. Илгээгч ба хүлээн авагч нь тээвэрлэгчид ачаатай холбоотой заавар өгөх, түүнчлэн тээврийн гэрээнд өөрчлөлт оруулах эрхийг эдлэнэ. Илгээгч гэрээт тээвэрлэгчид, харин хүлээн авагч нь ачааг олгож буй тээвэрлэгчид хандана. 2. Илгээгч тээврийн гэрээнд дараах өөрчлөлтийг оруулж болно. - ачаа хүрэх өртөөг өөрчлөх - ачаа хүлээн авагч өөрчлөх 3. Хүлээн авагч нь зөвхөн ачаа очих улсын нутаг дэвсгэрт тээврийн гэрээнд дараах өөрчлөлтийг оруулж болно. - ачаа хүрэх өртөөг өөрчлөх - ачаа хүлээн авагч өөрчлөх 5. Хэрвээ тээвэрлэгч тээврийн гэрээнд өөрчлөлт оруулах хүлээн авагчийн бичгэн өргөдлийг хүлээн авсан ба хүлээн авагчид падааныг хүлээлгэн өгссөн эсвэл очих улсын орох хилийн ачаа ирсэн агшнаас эхлэн илгээгч тээвэрлэлтийн гэрээнд өөрчлөлт оруулах эрхгүй болно. 6. Хүлээн авагч тээвэрлэлтийн гэрээнд өөрчлөлт оруулсан агшнаас эхлэн түүнд тээвэрлэлтийн гэрээний дагуу илгээгчийн үүрэг ноогдоно. 7. Хүлээн авагчийн өргөдлийг үндэслэн тээврийн гэрээг өөрчилснөөс гарах үр дагаварыг илгээгч хариуцахгүй. 8. Зөвхөн дор дурдсан тохиолдолд тээвэрлэгч тээврийн гэрээг өөрчлөхөөс татгалзах эсвэл эдгээр өөрчлөлтийн хэрэгжилтийг саатуулах эрхтэй. Үүнд: - Тээврийн гэрээг өөрчлөх өргөдлийг хүлээн авах үед тээвэрлэгч түүнийг хэрэгжүүлэх боломжгүй бол, - энэ нь төмөр замын ашиглалтыг зөрчих бол, - ачааны хүрэх өртөөг өөрчлөхөд ачааны үнэ нь шинэ очих өртөө хүртэлх тээвэрлэлттэй холбоотой бүх зардлыг хаахааргүй, гэхдээ зардлыг нэн даруй төлөхөөр буюу төлөх тухай баталгаа гаргаснаас бусад тохиолдолд, - ачаа хүрэх өртөөг өөрчлөхөд падаанд заагдсан тээвэрлэгч солигдох ба шинэ тээвэрлэгчид тээвэрлэлтийг харилцсан тохиролцоогүй бол, 9. Тээвэрлэгч тээврийн гэрээг өөрчилсөнтэй холбоотойгоор гарах нэмэлт тээврийн хөлс болон зардлыг нэхэмжлэх эрхтэй.
    • 26 дугаар зүйл Ачаа олголт
      • 3. Өөрөөр тохиролцоогүй бол хүлээн авагч тээвэрлэлттэй холбоотой бүх зардлыг тээвэрлэгчид төлсөн тохиолдолд ачаа болон падааныг олгоно. Хүлээн авагч падаанд заагдсан бүх ачааны тээврийн хөлсийг төлөх ёстой ба ачааны тодорхой хэсэг нь байхгүй байсан ч төлөх үүрэгтэй. 5. Ачааг буулгасаны дараа хүлээн авагч вагон, чингэлгийг цэвэрлэж тээвэрлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.
    • 30 дугаар зүйл Тээврийн хөлсний тооцоо
      • 1. Тээвэрлэгчийн хэрэглэж байгаа тарифаар тээврийн хөлсийг тооцно. 2. Олон улсын харилцаанд хэрэглэж буй тарифын дагуу тодорхойлсон валютаар тээврийн хөлсийг тээвэрлэсэн зайнаас нь хамааруулан тээвэрлэлтэнд оролцож буй тээвэрлэгч тус бүрээр тооцно. 3. Тээврийн хөлсийг тээврийн гэрээ байгуулсан өдрийн хүчинтэй тарифаар тооцно. 4. Вагоны даацаас хэтрүүлж ачсан эсвэл зам төмөрт хос дугуйнаас ирэх зөвшөөрөгдсөн статик даацаас илүү ачсаныг илрүүлж, өөр вагонд ачсан ачааны илүү жинд ноогдох тээврийн хөлсийг тусдаа илгээлтээр тооцож, зөрчлийг илрүүлсэн өдрийн хүчинтэй тарифаар тооцно. 5. Падааныг буруу, тодорхой бус, дутуу бүрдүүлснийг илрүүлсэн тээвэрлэгч болон дараагийн тээвэрлэгчид бодит тээвэрлэж байгаа ачаагаар тээврийн хөлсийг тооцно. 6. Хэрвээ тээвэрлэлтийн үед тээвэрлэгчээс үл хамаарах шалтгаанаар саатал гарсаны улмаас ачааны аялалын зам өөрчлөгдсөн бол тээврийн хөлсийг өөрчлөгдсөн замналаар тооцож бодно. 7. Хэрвээ тээвэрлэгчээс үл хамаарах шалтгаанаар аялалын замд ачааг нэг вагоноос хоёр ба түүнээс дээш тооны тухайн царигийн вагод шилжүүлэн ачих шаардлагатай болсон бол ачсан вагон тус бүрийг тусдаа илгээлт гэж үзэж тээврийн хөлсийг тооцно. 8. Хэрэв өөр царигтай нийлж байгаа төмөр замуудын өртөөнд нэг царигийг нэг вагоноос өөр царигийн хоёр ба түүнээс дээш тооны вагонд ачааг шилжүүлэн ачих бол тээвэрлэгч нь ачсан вагон тус бүрийг тусдаа илгээлт гэж үзэж тээврийн хөлсийг тооцно. 9. Тээврийн гэрээг өөрчлөх үед тээврийн хөлсийг тооцохдоо тээврийн гэрээнд өөрчлөлт оруулсан өртөө хүртэлх зай, мөн энэ өртөөнөөс шинэ хүрэх өртөө хүртэл зайг тус тусад нь тооцно.
    • 31 дүгээр зүйл Тээврийн хөлсний тооцоо ба алданги
      • 1. Тээвэрлэлтэнд оролцогчдын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол тээврийн хөлсийг төлөх үүргийг доорхи этгээд хүлээнэ. - илгээгч - ачааг олгох тээвэрлэгчээс бусад тээврийг гүйцэтгэсэн тээвэрлэгчдэд - хүлээн авагч - тээврийг гүйцэтгэсэн ачааг олгох тээвэрлэгчид 2. Илгээгч эсвэл хүлээн авагч өөрийн үүргийг гуравдагч этгээдэд хариуцуулсан бол илгээгч төлбөр төлөгчийг падаанд заах ёстой ба тэр нь зохих тээвэрлэгчтэй гэрээ хийсэн байна. 3. Хэрэв хүлээн авагч ачааг хүлээж аваагүй , ачааг хүлээн авахаар ирээгүй бол тээврийн гэрээний дагуу тээврийн хөлс төлөх үүрэг нь ачаа илгээгид шилжинэ. 4. Тээврийн хөлсийг буруу тооцсон тохиолдолд дутуу төлөлтийг нөхөж төлөх ба харин илүү төлөлтийг буцаана. 5. Тээврийн хөлс ба алдангийг төлбөр хийгдэж байгаа улсын хууль тогтоомжид заасны дагуу тээвэрлэгчид төлнө. 6. Тээвэрлэгч тээвэрлэлтийг эхлэхээс өмнө тээврийн хөлсийг нэхэмжлэх эрхтэй.
    • 46 дугаар зүйл Гомдол
      • 1. Илгээгч болон хүлээн авагч нь тээвэрлэгчид гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэл гаргах эрхийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрөхгүй. 2. Гомдлыг бичгэн хэлбэрээр зохих үндэслэлийн дагуу нэхэмжилж буй нөхөн төлбөрийн дүнг заана. - илгээгч - гэрээт тээвэрлэгчид, - хүлээн авагч - ачааг олгож буй тээвэрлэгчид гаргана. 3. Гомддлыг илгээлт тус бүрээр гаргана. 4. Нэг илгээлтийн төлбөр нь нийлбэр дүнгээрээ 23 шв.фр-тай тэнцэх буюу түүнээс бага үнэийн дүнтэй бол гомдол барагдуулахгүй. 5. Гомдол гаргагч нь гомдлыг үндэслэл болох баримтуудыг хавсаргах үүрэгтэй. - Падаан болон тээврийн актны эх хувийг хавсаргана.

АНУ долларUSD
Евро EUR
Япон иен JPY
Англи фунт GBP
Орос рубль RUB
БНХАУ юаньCNY
БНСУ вон KRW
Сингапур доллар SGD
Канад доллар CAD
Австрал доллар AUD
Хонгконг доллар HKD
Швейцар франк CHF

ТЭЭВЭР ЗУУЧИЙН БАЙГУУЛЛАГУУД

-->