Тээврийн гэрээ өөрчлөх буюу хаяг солих тухай

  • / Ачааны хаяг солих
  • 2018-03-13
  • Ш.Төгсбаяр
  • 1064

Тээврийн гэрээ өөрчлөх буюу хаяг солих хүсэлтийг УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын ачилт буулгалт, шуурхай ажил хариуцсан инженер С.Болормаад өгнө үү. Утас: +976-21-244128 Имэйл хаяг: bolormaa2828@ubtz.mn

  1. Хаяг солилт гэдэг нь: Илгээгч, хүлээн авагчийн бичгэн мэдэгдлээр зохих зөвшөөрлийн дагуу хүрэх өртөө, хүлээн авагчийн хаягийг солихыг хэлнэ.
  2. Тээвэрлэгч нь ачааны хаяг солих үйл ажиллагааг хаяг солих эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, хүсэлт болон гаалийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр зохион байгуулна.
  3. Хаяг солих, тээврийн бичиг баримт дахин үйлдэх үйл ажиллагааг зөвхөн :
    • Хүрэх өртөө
    • Зам зуурт
    • Орох хилийн өртөөнд  тус тус эрхлэн явуулна.  
  4. Ачааны хаяг солилтыг:
    • Шинэ бичиг баримтаар
    • Хуучин бичиг баримтаар хаяг солино. (Хуучин бичиг баримтаар хаяг солиход зөвхөн чиглэлийн дагуу солино.)
  5. Хэтрүү овортой болон аюултай ачааны хаяг солихыг зөвхөн тээвэрлэгч тухайн хүрэх өртөө нь аюултай ачааны тээвэрлэлтэнд нээлттэй, зориулалтын замтай тохиолдолд зөвшөөрнө.
  6. Ачааны хаягийг дараах тохиолдолд солихыг хориглоно.
    • Давтан буюу буцах чиглэд (Гэр ахуйн хэрэглэлээс бусад ачаа)
    • Хөргүүрт галт тэргэнд тээвэрлэгдэж буй ачааны агааржуулалтын болон температурын дэглэм алдагдсан, ачаа гэмтсэн, муудсан, ломбоны зөрчилтэй улмаас зам зууоын өртөөнд акт тавигдсан тохиолдолд.
    • Нэг падаантай бөгөөд тээш, ахуйн хэрэглээний брааанаас бусад ачаа ачсан чингэлэг, вагон болон замналаар тээвэрлэж байгаа ачаанаас ганц нэгээр нь салгаж хаяг солихыг хориглоно. Энэ тохиолдолд ачаа хүргэх өртөөнд очсоны дараа хаяг солихыг зөвшөөрнө.
  7. Хувийн эзэмшлийн болон түрээсийн хоосон вагоны хаягийг солиход ачаатай вагоны нэгэн адил журмаар гүйцэтгэнэ.
  8. Ачааны хаяг солиход ачаа хүргэх хугацааг тооцохдоо тээврийн нийтлэг багц дүрэм, Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийн 24-р зүйлийн дагуу 1 хоног сунган тооцно.
  9.  Хүрэх өртөөнд ирсэн вагонтой ачааг өөр хүлээн авагчид хаяг солих бол ачаа хүлээн авахыг зөвшөөрсөн бичгэн хүсэлтийг анхны хүлээн авагч нь тээвэрлэгчийн эрх бүхий албан тушаалтанд өгснөөр гүйцэтгэнэ.

 



  Маягт

Ачааны хаяг солих хүсэлт

Татаж авах
2018-05-29 | 0 mb

Өмнөх хуудасруу буцах

АНУ долларUSD
Евро EUR
Япон иен JPY
Англи фунт GBP
Орос рубль RUB
БНХАУ юаньCNY
БНСУ вон KRW
Сингапур доллар SGD
Канад доллар CAD
Австрал доллар AUD
Хонгконг доллар HKD
Швейцар франк CHF

ТЭЭВЭР ЗУУЧИЙН БАЙГУУЛЛАГУУД

-->