Орон нутгийн харилцаанд ачаа тээвэрлэх тухай

  • / Орон нутаг
  • 2018-03-14
  • Ш.Төгсбаяр
  • 3041

Орон нутгийн харилцаанд тээвэрлэж буй ачааг Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль, УБТЗ-аар ачаа тээвэрлэх дүрэм болон Монгол улсын бусад хууль тогтоомж , дүрэм, журмуудыг удирдлага болгон тээвэрлэнэ.

1. Үйлчлүүлэгч нь орон нутгийн харилцаанд ачаа тээвэрлүүлэхэд вагон, чингэлэгт ачаа ачих хүсэлт (Маягт ГУ-12) падаан, орлох падааны хамт бөглөн тухайн ачилтын өртөө (ачааны терминал)-ний эрх бүхий ажилтанаас зөвшөөрөл авч тооцооны хэсэгт өгнө.

2. Орон нутгийн харилцаанд тээвэрлэх ачааг ачааны ажиллагаанд нээлттэй нэг өртөөнөөс нөгөө өртөөнд тээвэрлэнэ.

3. Илгээгч ачаа тээвэрлүүлэх захиалгыг орон нутгийн харилцаанд тээвэрлэх сар эхлэхээс 10 хоногийн өмнө тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад ирүүлнэ.

4. Ачилтын захиалгад дараах өгөгдлүүдийг тусгана. Үүнд:

  • Илгээх болон хүрэх өртөө
  • Салбар замын нэр, код
  • Ачааны нэр, ГНГ код
  • Илгээлтийн төрөл
  • Вагон, чингэлэг эзэмшигч байгууллага
  • Ачааны жин
  • Байрын тоо
  • Сав, баглаа, боодлын төрөл
  • Илгээгч түүний хаяг, утасны дугаар
  • Хүлээн авагч түүний хаяг, утасны дугаар
  • Харилцааны төрөл (Хилийн дамжих өртөө)
  • Чингэлгийн төрөл (их, бага даац, фут)

5. Шаардлага хангаагүй захиалгын хуудсыг тээвэрлэгч нь ачаа илгээгчид буцаана.

6. Ачааг тээвэрлэх үед анхаарах зүйл:

  • Тээвэрлэх ачааны нэр, кодыг үнэн зөв тодорхойлсон байх.
  • Онцгой нөхцлөөр тээвэрлэх ачааны зөвшөөрлийг авч ачилтыг хийх.
  • Хорио цээртэй импорт, экспортын ачааг мэргэжилийн хяналтын байгууллагуудтай тээвэрлэлтийг зөвшилцсөн байх.
  • Ачааны сав баглаа боодол, бэхэлгээний материалыг ачаа гэмтээхгүйгээр байхаар тогтоосон журамд нийцүүлсэн байх.
  • Падаан ба дагалдах бичиг баримтыг тээврийн бичиг баримтанд заагдсан өгөгдөлтэйгээр үнэн зөв үйлдсэн байх.
  • Падаанд хүрэх өртөө, салбар зам, гаалийн терминалыг тодорхой заасан байх.
  • Задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачааг ачилтын техникийн нөхцлийн дагуу ачиж бэхэлсэн байх.


  Маягт ГУ-12 буюу захиалгын хуудас

Үйлчлүүлэгч нь вагон, чингэлэгт ачаа ачих захиалгын хуудсыг үнэн зөв бөглөнө.

Татаж авах
2018-03-15 | 0 mb

Өмнөх хуудасруу буцах

АНУ долларUSD
Евро EUR
Япон иен JPY
Англи фунт GBP
Орос рубль RUB
БНХАУ юаньCNY
БНСУ вон KRW
Сингапур доллар SGD
Канад доллар CAD
Австрал доллар AUD
Хонгконг доллар HKD
Швейцар франк CHF

ТЭЭВЭР ЗУУЧИЙН БАЙГУУЛЛАГУУД

-->