Чингэлэг тээврийн тухай

  • / Чингэлэг тээвэр
  • 2018-03-15
  • Ш.Төгсбаяр
  • 1615

Чингэлэг тээвэртэй холбоотой санал, хүсэлтийг УБТЗ-ын чингэлэг тээвэрлэлт хариуцсан инженер Д.Энхтөрт өгнө үү. Утас: +976-21-244131 Имэйл хаяг galenkhtur@gmail.com

1. УБТЗ “ХНН”-ээр тээвэрлэж буй ачаа тээвэрлэлтийн нэлээд хувийг чингэлэг тээвэр эзэлдэг бөгөөд хамгийн өргөн сонголттой тээвэр юм.

2. Чингэлэг гэдэг нь овор хэмжээ, хэв бичээс, дугаар, бохир жин, хийцийг  нь  олон улсын  стандартад нийцүүлсэн дотор нь ачаа ачих зориулалттай ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж нэг болон хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж болох, ачиж буулгах, шилжүүлэн ачих үед механикжсан ачих буулгах хэрэгсэл ашиглаж болохуйц тоноглол бүхий тээврийн нэгжийг чингэлэг гэнэ.

3. Чингэлгийг их, дунд, бага даацын гэж ангилахаас гадна түгээмэл ба тусгай зориулалтын гэж ангилна. 

4. Түгээмэл болон тусгай зориулалтын чингэлгээр таны үнэ цэнтэй ачаа (тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түргэн гэмтэх, өргөн хэрэглээний бараа  г.м)-г  найдвартай, хурдан шуурхай тээвэрлэнэ. УБТЗ нь өөрийн эзэмшлийн бага, дунд, их даацын чингэлгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээвэрт нээлттэй нэг өртөөнөөс нөгөө өртөө хүртэл тээвэрлэдэг.  Мөн УБТЗ “ХНН” нь чингэлэг тээвэрлэлт явуулж буй тээвэр зуучийн байгууллага,  аж ахуйн нэгж, компаниудтай хамтран таны бараа бүтээгдэхүүнийг найдвартай тээвэрлэн хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ үзүүлдэг.

5. Чингэлэг тээвэрт нээлттэй дараах өртөөдүүд байна. Үүнд :

  • Сүхбаатар
  • Дархан
  • Толгойт
  • Улаанбаатар
  • Багануур
  • Чойр
  • Замын-Үүд
  • Баян түмэн

6. Чингэлгээр ачаа тээвэрлэхэд анхаарах зүйл:

  • Чингэлэг тээвэрт нээлттэй өртөөдийн хооронд тээвэрлэх ба чингэлэг тээвэрт хаалттай өртөөнд зөвхөн онцгой нөхцөлд хаяглаж болох бөгөөд тээвэрлэгчийн эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр гүйцэтгэнэ. 
  • Их даацын чингэлэгт ачих ачааны нэг байрын жин 1500 кг-аас ихгүй, дунд даацын чингэлэгт 120 кг-аас хэтрэхгүй байна.
  • Чингэлэгт ачсан ачааны жинг чингэлгийн даацаас хэтрүүлэхгүйгээр ачуулсан байна.
  • Чингэлэгтэй ирсэн ачааны очих өртөөг өөрчлөхийг хүсвэл УБТЗ-д мөрдөж буй ачааны хаяг солих дүрмийг баримтлана.
  • Чингэлэгт аюултай ачаа тээвэрлэхэд төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх журмыг баримтлана.
  • Чингэлэгт түргэн муудах ачаа тээвэрлэх бол түргэн гэмтэх муудах ачаа тээвэрлэх дүрмийг баримтлана.
  • Ачаатай ирсэн чингэлгийг төмөр зам нь хүлээн авагчид лац ломбоор хүлээлгэн өгнө.
  • Ачааг чингэлэгт ачиж, буулгах ажлыг ачаа илгээгч, хүлээн авагч гүйцэтгэнэ.
  • Чингэлгээс ачааг буулгасны дараа ачааны үлдэгдэл,  сав баглаа боодол, бэхэлгээний үлдэгдэл зэргийг цэвэрлэж тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.



Өмнөх хуудасруу буцах

АНУ долларUSD
Евро EUR
Япон иен JPY
Англи фунт GBP
Орос рубль RUB
БНХАУ юаньCNY
БНСУ вон KRW
Сингапур доллар SGD
Канад доллар CAD
Австрал доллар AUD
Хонгконг доллар HKD
Швейцар франк CHF

ТЭЭВЭР ЗУУЧИЙН БАЙГУУЛЛАГУУД

-->