Транзит-Монголиа хөтөлбөр

  • / Товч танилцуулга
  • 2017-09-18
  • Э.Мөнхтөр
  • 948

Транзит-Монголиа хөтөлбөр товч танилцуулга

Анх 2004 онд Дамжин өнгөрөх (Транзит) чингэлгийн галт тэрэг нь  ‘’Монголын-Буухиа᠌᠋᠋᠋᠌”  нэртээгээр УБТЗ-ын Туушин ХХК, ОХУ-ын Рубикон болон Беларусын Белинтертранс компаниудтай хамтран зохион байгуулсан. Энэхүү чингэлэг тээврийн хурдан галт тэрэг аялснаар Транссибирийн төмөр замд өмнө тохиолдож байсан саатал болон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, ачааны урсгалыг нэгтгэн, аюулгүй байдлыг баталгаатай хангаж хямд тарифийг үйлчлүүлэгчдэд хүргэсний зэрэгцээ тээвэрлэлтийн хугацааг 3 дахин хурдасгасан билээ.

Дамжин өнгөрөх (Транзит) чингэлгийн галт тэрэг нь далайд гарцгүй манай орны хувьд Европ – Азийг холбосон хуурай замын тээвэрт маш их ач холбогдолтойг ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ, Монголын төмөр зам болон Олон улсын холбогдох байгууллагууд, Монгол Улсын Засгийн Газар, Зам тээвэр, хөгжлийн яам ихээхэн үнэлж дэмжсэн билээ.  Тиймээс  2004 оны 6-р сард НҮБ-ын Ази номхон далайн нийгэм эдийн засгийн нийгэмлэг “Монголын-буухиа” галт тэрэг нэртэйгээр,  2017 оны 04-р сард  БНХАУ-ын Бээжин хотноо ᠌᠌᠌"Транзит-Монгол 2017”  форумыг олон улсад сурталчлах ажлуудыг өөрсдийн ивээл дор  тус тус зохион байгуулсан.

Уг форум нь жинхэнэ ач тусыг өөрийн орны хөгжил дэвшилд аятайгаар ашиглах таатай нөхцлийг бүрдүүлсэн төдийгүй манай хөрш орнууд болон Европ, Азийн зарим оронд өөрсдийн ачаа барааг БНХАУ-аас Европ, Европоос-БНХАУ-д төмөр замаар Монголоор дамжуулан хүргэхэд цаг хугацаа болон эдийн засгийн асар их хэмнэлттэй Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын кордиороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон.

Мөн Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 2008 оноос “Транзит- Монголиа” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан УБТЗ ХНН нь тээх, нэвтрүүлэх болон боловсруулах чадвараа нэмэгдүүлж дамжин өнгөрөх ачааны ачаа хүргэх хугацаа хамгийн бага байхаар тогтоосон.

Ингэснээр УБТЗ-аар тээвэрлэж буй дамжин өнгөрөх (Транзит) чингэлгийн галт тэргийн тээвэр сүүлийн 3 жил дараалан өссөн үзүүлэлттэй байна.

Цаашид Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарифын уян хатан бодлогыг сайжруулах, Монгол, Хятад, Орос гурван улсын дамнасан төмөр замын коридорыг цогцоор нь уялдуулан хөгжүүлэх, бусад төрийн байгууллагууд, төмөр замууд, хил гаалийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж дамжин өнгөрөх тээвэрлэлтийг илүү таатай нөхцөлийг бүрдүүлж  ажиллах болно.

 




Өмнөх хуудасруу буцах

АНУ долларUSD
Евро EUR
Япон иен JPY
Англи фунт GBP
Орос рубль RUB
БНХАУ юаньCNY
БНСУ вон KRW
Сингапур доллар SGD
Канад доллар CAD
Австрал доллар AUD
Хонгконг доллар HKD
Швейцар франк CHF

ТЭЭВЭР ЗУУЧИЙН БАЙГУУЛЛАГУУД

-->