Тээвэр зохион байгуулалтын албаны даргын мэндчилгээ

  • / Даргын мэндчилгээ
  • 2017-09-04
  • Ш.Төгсбаяр
  • 1174

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны вэб хуудсаар дамжуулан хамт олныхоо нэрийн өмнөөс эрхэм үйлчлүүлэгч танд мэндчилж байгаадаа баяртай байна.

"УБТЗ" ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын алба нь иргэд байгууллагын тээвэр, түүнтэй холбоотой ажил үйлчилгээг бүрэн хангах, тээврийн төлөвлөгөөт зорилтыг цаг хугацаанд бүрэн биелүүлэх үндсэн үүрэгтэй.

1938 онд анх Налайхын төмөр зам ашиглалтанд орсонтой холбогдон Хөдөлгөөний алба байгуулагдахад бүтцэд нь Ачаа тээврийн ажилтнууд орсноор албаны эх үүсвэр үүссэн түүхтэй билээ.

Манай хамт олон УБТЗ-ын хэмжээнд ачаа тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хурдтай болгох, үйлчлүүлэгч нарт зориулсан цахим үйлчилгээг бий болгох зорилтыг тавьж ажилласны хүрээнд “Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем” (АТҮЦС) вэб программыг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.

УБТЗ-аар үйлчлүүлж буй иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь ачааг хэрхэн тээвэрлэх талаар мэдээлэл хомс байдгаас тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавих хяналтгүй, мэдээ, мэдээлэл бүрэн авч чадахгүй зэрэг хүндрэлтэй асуудалууд байнга тулгарч байдаг.

Иймд бид УБТЗ-ын ачаа тээврийн үйлчилгээний шинэ стандартыг  бий болгох, ачилт, буулгалт болон тээвэрлэлтийн явцыг ил тод мэдээллэх, ачилтын захиалгыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх, тайлан мэдээг хэрэглэгч нарт онлайнаар хүргэх зэрэг үйлчилгээг 24 цагийн турш шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

УБТЗ-ын Тээвэр зохион  байгуулалтын албаны бие бүрэлдэхүүнийг сонгон  үйлчлүүлдэг эрхэм ачаа илгээгч, үйлчлүүлэгч та бүгдэд  хамт олныхоо өмнөөс дахин талархалаа илэрхийлье.




Өмнөх хуудасруу буцах

АНУ долларUSD
Евро EUR
Япон иен JPY
Англи фунт GBP
Орос рубль RUB
БНХАУ юаньCNY
БНСУ вон KRW
Сингапур доллар SGD
Канад доллар CAD
Австрал доллар AUD
Хонгконг доллар HKD
Швейцар франк CHF

ТЭЭВЭР ЗУУЧИЙН БАЙГУУЛЛАГУУД

-->