Гомдол гаргах, хянан барагдуулах

  • / Ачааны акт гомдол
  • 2018-04-09
  • Ш.Төгсбаяр
  • 966

Ачааны бүрэн бүтэн байдал, акт гомдолтой холбоотой санал, хүсэлтийг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Акт гомдлын инженер Б.Сарангэрэлд өгнө үү. Утас: +976-21-244129 Имэйл хаяг: sarangerel@ubtz.mn

Гомдол гаргах, хянан барагдуулах үйл ажиллагааг ОАХХ-ын I дүгээр бүлэг 46 дугаар зүйл, УБТЗ-аар ачаа тээвэрлэх дүрмийн 28 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

Гомдлын хаяг

  • Ачаа үрэгдсэн, дутсан, муудсан, гэмтсэн тухай гомдлын хүсэлтийг ОАХХ болон энэ журмын дагуу тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад хаяглана.

Гомдол мэдүүлэх эрх.

  • Гомдол мэдүүлэх эрхийг энэ журмын дагуу холбогдох бичиг баримт бүхий тээвэрлүүлэгч эдэлнэ.
  • Тээвэрлүүлэгч болон тээвэр зуучийн байгууллага тээврийн падааныг үндэслэн төмөр замын байгууллагад гомдол гаргаж болно.

Гомдол мэдүүлэх хугацаа.

  • Ачаа үрэгдсэн, дутсан, муудсан, гэмтсэн тухай гомдлыг тээвэрлэгчид төмөр замаар ачаа тээвэрлэх журмын дагуу ачаа хүлээн авснаас хойш 6 сарын дотор, ачаа хүргэх хугацааны тухай гомдлыг 45 хоногийн дотор гаргана.
  • Өргөдлийг шуудангаар илгээсэн өдрийг нь тогтоохын тулд шуудангийн дугтуйг бичиг баримтын нэг адил үзэж хэрэгтээ хадгална.
  • Ачаа тавьж олгосон огноо, өдөр цагийг падааны "Ачаа олгосон өдөр" гэсэн хүснэгтэнд дарсан өртөөний хуанлийн тэмдэгээр тогтооно.

Тээвэрлүүлэгчийн хүлээх хариуцлага.

  • Гомдол мэдүүлэгч тээвэрлэгчийн буруугаас ачаа үрэгдсэн, муудсан, гэмтсэн болохыг нотлож чадаагүй болон, төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэмд ачаа үрэгдсэн гэмтсэний хариуцлагыг тээвэрлэгч хүлээхээргүй байх шалтгааны аль нэгний улмаас ачаа үрэгдсэн гэмтсэн, муудсан болох нь тогтоогдсон бол энэ тухай хариу албан бичигт тодорхой заана.

 




Өмнөх хуудасруу буцах

АНУ долларUSD
Евро EUR
Япон иен JPY
Англи фунт GBP
Орос рубль RUB
БНХАУ юаньCNY
БНСУ вон KRW
Сингапур доллар SGD
Канад доллар CAD
Австрал доллар AUD
Хонгконг доллар HKD
Швейцар франк CHF

ТЭЭВЭР ЗУУЧИЙН БАЙГУУЛЛАГУУД

-->