Бидний тухай
Даргын мэндчилгээ
Холбоо барих
Нэвтрэх
Монгол
Русский
English
Toggle navigation
Ачаа тээвэр
Орон нутаг
Олон улс
Дамжин өнгөрөх ачаа тээвэр
Чингэлэг тээвэр
Онцгой нөхцөл шаардсан ачаа
Тусгай нөхцөл шаардсан ачаа
Хууль, эрх зүй
Тээврийн тухай хууль
Ачаа тээвэрлэх дүрэм
Тарифын мөрдлөг-1
Тарифын мөрдлөг-2
ОУ-ын ТЗ-ын ачаа харилцааны хэлэлцээр
Нэгдсэн нэвтрэх тариф
Үйлчилгээ
Гаалийн терминал, агуулахын үйлчилгээ
Ачааны акт гомдол
Ачаа тээврийн мэдээллийн цогц үйлчилгээ
Тээвэр зуучийн үйлчилгээ
Тээвэрлэлттэй холбоотой гэрээ
Ачааны хаяг солих
Үнэ, тариф
Нэмэлт үйлчилгээний хураамж
Аюултай ачаа
Ачилт, буулгалтын хураамж
Хэрэгцээт мэдээлэл
Чингэлгийн төрөл, зориулалт
Өртөө, зөрлөгийн товч танилцуулга
Ачааны вагоны төрөл зориулалт
Ачааны ГНГ Код
Хавсралт бичиг баримт
Маягт, падаан бөглөх заавар
Өртөөдийн харилцах данс
Ослын карт
Бусад мэдээ,мэдээлэл
/ Тарифын мөрдлөг-2
УБТЗ-ЫН ДҮРЭМ, ЖУРАМ
2018-07-06 өдөр
УБТЗ-ын даргын А-314 тоот тушаал
Тарифын 2-р мөрдлөгийг хэрэглэх журам
Энэхүү мөрдлөг нь УБТЗ-ын өртөө, зөрлөг, зогсоолын байрлалын километр тэдгээрийн гүйцэтгэх ажиллагааг харуулсан хүснэгт, тарифын зайг тодорхойлох журмаас бүрдэнэ. Уг мөрдлөгөөр УБТЗ-ын өртөө зөрлөгийн гүйцэтгэх ажиллагаа болон бүх өртөө, зөрлөг, зогсоолын хоорондын зайг тодорхойлно. Гол замын өртөө, зөрлөг зогсоолын байрлалын километр нь Наушки өртөөнөөс тооцсон болно. Салаа шугамд байгаа өртөө, зөрлөг зосгоолын байрлалын километр нь гол болон салаалса шугамын уулзвар цэгээс эхлэн тоологдоно.
Уулзваруудын цэг нь:
1. Дархан I өртөө (Дархан-Шарын голын шугамд)
2. Салхит өртөө (Салхит - Эрдэнэтийн шугамд)
3. Толгойт өртөө (Сонгино - Сонсголонгийн шугамд)
4. Хонхор өртөө (Хонхор - Налайхын шугамд)
5. Баганхангай өртөө (Баганхангай - Багануурын шугамд)
6. Айраг өртөө (Айраг - Бор-өндөрийн шугамд)
7. Сайншанд өртөө (Сайншанд - Зүүнбаянгийн шугамд) Өртөө, зөрлөг, зогсоолын гүйцэтгэх ажиллагааг томъёолсон тэмдэг.
1 - Дотоодын харилцаанд вагон илгээлт хүлээн авах, олгох
01 - Дотоодын болон олон улсын харилцаанд вагон илгээлт хүлээн авах, олгох
2 - Дотоодын харилцаанд жижиг илгээлт хүлээн авах, олгох
02 - Дотоодын болон олон улсын харилцаанд жижиг илгээлт хүлээн авах, олгох
3 - Дотоодын харилцааны суудлын галт тэргэнд билет худалдах, тээш хүлээн авах, олгох
3.1 - Дотоодын харилцааны суудлын галт тэргэнд билет худалдах
03 - Дотоодын болон олон улсын харилцааны зорчигчын галт тэргэнд билет худалдах, тээш хүлээн авах, олгох
4 - Дотоодын харилцааны дунд, их даацын чингэлэг хүлээн авах, олгох
04 - Дотоодын болон олон улсын харилцааны дунд, их даацын чингэлэг хүлээн авах, олгох
5 - Зорчигчдыг буулгах, суулгах
Тарифын зайг тодорхойлох журам
Тээвэрлэлтийн зайг тодорхойлохын тулд байрлалын километрийг харуулсан хүснэгтээс тодорхойлох зай эхлэх болон эцсийн өртөөний километрийг тэрчлэн салаа шугамын өртөө зөрлөгт (өртөө зөрлөгөөс)очих (явах) тохиолдолд гол болон салаа шугамын огтлолцлын цэгийн байрлалын киломтерийг тодорхойлно.
1. Тээвэрлэлтийн эхлэлийн болон эсцийн өртөө зөрлөг нь гол замд байгаа нөхцөлд тэдгээрийн байрлалын километрийн ялгавар нь тарифын зай болно. Жишээ нь: Дархан 1 өртөө - гол замын 122-р км-т УБ өртөө - гол замын 402-р км-т гэж байрлалын хүснэгтээс тодорхойлно. Тарифын зай нь : 402-122= 280 км тооцно.
2. Гол замын аль нэг өртөө (зөрлөг, зогсоол)-нөөс салаа шугам замын аль нэг өртөө (зөрлөг, зосгоол) хүртэлх зайг тодорхойлохдоо: Гол замын эхний өртөө (зөрлөг, зогсоол) болон гол зам, салаа шугамын өртөө (зөрлөг,зогсоол )-ний байрлалын километрийг нэмэж тооцно. Жишээ нь: УБ-аас Эрдэнэт өртөө хүртэлх зайг тооцоё. УБ өртөө - гол замын 402 -р км-т Салхит (огтлолцын цэг - гол замын 157-р км-т) Эрдэнэт өртөө - салаа шугамынхаа 164-р км-т гэж байрлалын хүснэгтээс тодорхойлно. Тарифын зай нь : Гол замын хэсэгт - 402-157= 245 км. Нийт тарифын зай нь 245+164 = 409 км гэж тооцно. Эсрэг чиглэлд өөрөөр хэлбэо салаа шугамын аль нэг өртөө (зөрлөг, зогсоол)-нөөс гол замын ямар нэг өртөө (зөрлөг, зогсоол) хүртэлх зайг дээрхи аргаар бодно.
3. Салаа шугамын аль нэг өртөө (зөрлөг, зогсоол) -нөөс гол замаар дайруулж өөр нэг салаа шугамын бусад өртөө (зөрлөг, зогсоол)-нд хүргэх тохиолдолд эхний болон эцсийн салаа шугамын өртөө, зөрлөгийн байрлалын километр, дээрхи 2 шугамын гол зайтай огтлолцох цэгүүдийн байрлалын километрийг тодорхойлно. Энэ отглолцлын цэгүүдийн километрийн ялгавар (гол замд аялсан зай) дээр салаа шугам тус бүрийн өртөө (зөрлөг, зогсоол)-ний байрлалын километрүүдийг нэмэх замаар тодорхойлно. Жишээ нь: Багануур өртөөнөөс Эрдэнэт өртөөнд ачаа хүртэлх зайг тооцоё. Багануур өртөө - салаа шугамынхаа 94 -р км-т Багахангай өртөө - гол замын - 509 км-т Салхит өртөө - гол замынхаа -157 км-т Эрдэнэт өртөө салаа шугамынхаа 164-р км-т гэж байрлалын хүснэгтээс тодорхойлно. Тарифын зай нь : Гол замын тээсэн зай - 509-157= 352 км. Нийт тарифын зай нь 352+94+164 = 610 км гэж тооцно.
4. УБ өртөөнөөс Баянтүмэн өртөө хүртэл зайг тодорхойлбол: Жишээ нь: УБ гол замын 402 км-т. Улсын хойд хил - гол замын 6 км-т УБ-аас Улсын хойд хил хүртэл 402-6 = 396 км Улсын хил - салаа замын -1 км-т Баянтүмэн - салаа замын 239 км-т Улсын хилээс Баянтүмэн хүртэл 239-1= 238 км. УБ- Баянтүмэн хүртэл нийт тарифын зай - 396+238=634 км болно.
Хэрэгцээт Холбоос
Холбоо барих
Аюултай ачаа
Ачааны ГНГ Код
УБТЗ-ын шторк
АНУ доллар
USD
Евро
EUR
Япон иен
JPY
Англи фунт
GBP
Орос рубль
RUB
БНХАУ юань
CNY
БНСУ вон
KRW
Сингапур доллар
SGD
Канад доллар
CAD
Австрал доллар
AUD
Хонгконг доллар
HKD
Швейцар франк
CHF
ТЭЭВЭР ЗУУЧИЙН БАЙГУУЛЛАГУУД
-->